Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан асуудал нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж зарим сайд гишүүд Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Үүний дагуу маргааш буюу 10 дугаар сарын 22-ны 09:30 цагт Үндсэн хуулийн цэцээс их суудлын хуралдаан зарласан.
Бид уг асуудалтай холбогдуулан хуульч Э.Эрдэнэжамъяанаас тодрууллаа.
Тэрбээр, "УИХ өөрийн онцгой бүрэн эрхийнхээ дагуу асуудлаа шийдсэн. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудал байх боломжгүй.
Монгол Улс парламентын засаглалтай. Өөрөө Засгийн газрыг сонгож, өөрөө Засгийн газрыг огцруулдаг. Тиймээс үүнд хэн ч халдаж болохгүй. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, Шүүх гэдэг юм уу энэ ажиллагаанд хөндлөнгөөс орж шүүдэггүй. Хэрвээ шүүгээд унавал парламентын засаглалгүй болно.
Миний нэг гайхаж байгаа зүйл нь цэц энэ асуудлыг маш яаруу сандруу хоёр гурав хоногийн дотор асуудал үүсгээд хурал товлож байгаа нь энэ асуудалд оролцох сонирхолтой байна уу гэж харагдаж байна.
Саналын томьёолол нь зөв байсан уу үгүй юу гэдгийг цэц шүүх гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь УИХ-ын гишүүдийн саналын томьёолол дээр зааж зааварлах гэж оролдож байна. Энэ бол парламентын засаглалыг нураах гэж байгаа оролдлого" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.37.70
УИХ-ын шийдвэр буруу гэж үздэг юм бол Цэцийн 9 гишүүнээр л Монгол Улсаа удирдуулчихья.
Хариулах79.127.141.110
мала их хурал засгын газрыг томилож огцорудагүй юм ерөнхий сайдыг томилож огцорулдаг юм
Хариулах