УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас улс төрд үүсээд буй цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Парламент онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газрыг огцруулсан. Өнөөдөр парламентын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж харж байна.
Төрийн байгуулалтын байнгын хороон хурал дээр Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад огцруулахыг дэмжээгүй гишүүд олонхийн санал өгсөн. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэц дээр зарим гишүүд очиж Ерөнхий сайд Г.Занданшатарын гомдлын хүргэж өгсөн байдаг.
Тэр гомдлыг сүүлд үзэхэд төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн үндэслэлийг бичсэн байсан. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцэд хамаарах асуудал биш. Үнэхээр ийм асуудал байгаа бол хууль хяналтын байгууллага нь шалгана. Шийдвэр нь гараагүй байхад томьёолол дээр үндэслэн цэцэд гомдол гаргасан байгаа юм.
Үндсэн хуулийн цэц өөрөө хэрэг маргаан үүсгэж шийдвэрлэхдээ 30 хоногийн хугацаанд шалгаад шаардлагатай бол 30 хоног сунгадаг. Гэтэл гурав хоногийн дотор маргаан шийдвэрлэх гэж байна. Мөн аливаа асуудлыг цэц дунд суудлын хуралдаанаараа шийддэг.
Би маргааш цэцээс гарах шийдвэрийг тодорхой юм байна гэж харж байгаа. Улс төрийн шахалт нөлөөлөл, захиалга орж байгаа учраас цэцийн шийдвэр ойлгомжтой байх.
Ерөнхийлөгч парламентаас гаргасан шийдвэрт хориг тавьж болно. Процесст тавьж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.143
Тэнэгтдэг гар вэ! Ийм л хүмүүс УИХ -н гишүүн байхаар яаж ч энэ улс хөгжих вэ дээ!!!
Хариулах202.55.188.39
Энэ муу гөлөг анхнаасаа олиггүй юм хийсэндээ
Хариулах66.181.186.65
Цэцийн гишүүн Мөнхсайханд хариуцлага тооцох ёстой
Хариулах