Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн дээд суудлын хуралдаан маргааш хуралдах товтой байгаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "УИХ гэдэг бүрэн эрхээ чуулганаар хэрэгжүүлдэг байгууллага. Чуулган гэдэг нь нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаан, түр хороо, дэд хороо, намын бүлгүүдийн хуралдаанаас бүрддэг. Энэ бүгд УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлдэг хэлбэр. Яг энэ хэлбэрээр явсан. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар байнгын хороо санал хурааж болохгүй юм шиг яриад байна. Үгүй. Байнгын хороо Үндсэн хуулийн 27.6 дээр байгаа Байнгын хороо нэгдсэн хуралдаан гишүүдийн олонхоороо шийдвэр гаргана гэж байгаа. Чуулганы зохион байгуулалтын хэлбэрээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал явсан. Өмнө нь ч тэгж явсан. Байнгын хорооны хурал дээр явсан санал хураалтыг дэмжээгүй. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүйг нэгдсэн хуралдаан дээр дахиад л хураасан байхгүй юу.
Тэрнээс Үндсэн хууль дээр зөвхөн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулна гэдэг үг байхгүй. Дан ганц нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргаад явах юм бол Үндсэн хууль зөрчинө. Тэгэхээр миний бодлоор ҮХЦ ийм илт цагаан дээр хараар бичсэн зүйл дээр үгүйсгэсэн шийдвэр гаргахгүй байх гэж бодож байна. 2019 оноос хойш өөрчлөгдсөн юм шиг яриад байна. Үгүй. Бүх юм яг хэвээрээ байгаа. Хэрвээ энийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн хямрал руу түлхэнэ. Цэц өөрөө Үндсэн хуулийн манаачийн үүргээ гүйцэтгэхгүй үндсэн хуулиа зөрчинө гэсэн үг. УИХ-ын шийдвэр гараагүй байхад вебсайтдаа цэц маргааш үүсгэлээ гээд бичсэн. Энэ нь цэц хууль бус үйл ажиллагаанд оролцох гээд байна уу гэдэг хардлага үүсгэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна