Ц.Идэрбат: Хэнийх нь буруу хэнийх нь зөв гэдгийг цэц л шийднэ

Х.Есү
3 цаг 55 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хуралдаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: "Миний хувьд УИХ-ын даргын захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Х.Булгантуяа дарга ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах санал тавьсан. Учир нь О.Мөнхсайхан нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд ажиллаж байсан. Ингэж ажиллах үеэрээ УИХ-ын тамгын газартай мөнгөн дүнгээр хамтран ажиллаж байсан. Энэ нь ашиг сонирхлыг зөрчилтэй байх талтай гэж үзэж байгаа юм. 

Цэцийн гишүүн төвийг сахисан байр суурьтай байх ёстой. Тиймээс их суудлын хуралдаан нээлттэй яваасай гэж хүсэж байна. 

Үнэндээ үүсээд байгаа асуудал дээр хэнийх нь ч буруу юм хэнийх нь ч зөв юм хэн ч мэдэхгүй. Үүнийг л цэц дээр шийдвэрлэхээр өнөөдөр хуралдаж байна. Тиймээс хурлын наана тэрний энэний буруу гэж ярих нь зохимжгүй гэж үзэж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна