Н.Номтойбаяр: Цэцээс хууль ёсны шийдвэр гарна гэдэгт итгэхгүй байна

Х.Есү
3 цаг 47 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хуралдаж байна.

Энэ үеэр бид УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Өнөөдөр Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна. Мордохын хазгай гэгчээр анхнаасаа учир дутагдалтай хууль зөрчсөн асуудал гарч ирж байна. О.Мөнхсайхан ашиг сонирхол нэгтэй этгээдийнхээ захиалгатай даалгаврыг гүйцэтгэхээр цэцийн бүрэлдэхүүнд байгаа. 

Дайны нөхцөлд буюу онц байдал зарласан нөхцөлд гурав хоногийн дотор аливаа нэг асуудлаар цэц хуралдаж яаралтай шийдвэр гаргадаг. Энэ хуулийн заалтыг зөрчиж өнөөдөр хуралдаж байна. Гэвч өнөөдөр Монгол Улсад дайн дажин болоогүй байхад Их суудлын хуралдаан зарлаж хуралдаж байгаа нь ноцтой асуудал гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон шийдвэрийг цэц хүлээн зөвшөөрөхгүй гэрч гэж зарлалаа. Энэ нь УИХ-ын тухай хууль болон их хурлын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа үйлдэл юм. 

Цэцээс улс төрийн захиалгатай, хууль бус шийдвэр гарна гэж бодож байна" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.143
    27 минутын өмнө

    Эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өгөхөд ч бэлэн хүн шүү!!!

    Хариулах
  • 66.181.179.209
    2 цагийн өмнө

    Хуулиараа шийдээд явахгүй юудаа гэсэн солонгос ардын үг бн.

    Хариулах