Засгийн газар шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар хэлэлцжээ. Уг асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.
Тэрбээр, " Бид шатахууны зохиомол хомсдолтой нүүр тулаад байна. Ердийн үед Улаанбаатар хот маань 950-1200 тонн шатахуун хэрэглэдэг. Одоогийн байдлаар өдөрт 1800 тонныг нийлүүлээд ч дугаарлалт тасрахгүй ийм нөхцөл байдалтай байна.
Бид ОХУ-тай хийсэн гэрээнийхээ дагуу 10 дугаар сард 58 мянган тонн АИ92 бензинийг Роснефть компаниас авахаар гэрээ хэлэлцээр хийгээд явж байна.
АИ92 бензиний нийлүүлэлт ердийн хэрэглээний түвшиндээ байгаа. Гол нь иргэд машиныхаа банкыг бүтэн дүүргээд байгаа учраас хэрэглээ хоёр дахин өссөн байна. Тиймээс Улаанбаатарт шатахууны хязгаарлалт бага хэмжээгээр хийгдэж байна. Бензин тасрахгүй. Тиймээс хэрэглээгээ хэвийн хэмжээнд нь байлгахыг иргэддээ уриалж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.152
ene pisdaagaa avaachee buten ogtsruulaad zogsohgvi hariutslaga huleelgeed nepald
Хариулах