П.Сайнзориг: Юунаас айж сандарч, энэ зүйлүүдийг хуйвалдаж хийж байгаа юм бэ

Х.Есү
2 цаг 52 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хуралдаж байна. Хурлын явцын талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дотор миний нэр байсан. Гэвч өнөөдөр би гэрчээр оролцож байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүч түрж бидний гаргасан хүсэлтийг хүлээж авсаангүй. 

Ц.Сандаг-Очир гишүүн бид хоёрын ярих эрхийг хязгаарлаж, боломж бололцоог нь хангахгүй байна. Гэрчээр тогтоосон болон маргаан үүсгэсэн тогтоолуудыг үзье гэсэн ч үзүүлсэнгүй. Гомдлуудыг авч хэлэлцсэнгүй. 

Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч үгээ хэлэнгүүт шууд дамжуулалтыг унтрааж байна. Юунаас айж сандарч, энэ зүйлүүдийг хийж хуйвалдаж байгаа юм бэ. Парламентын ёсыг нураахад дахин нэг алхам алхлаа гэж л харлаа. Цэц хүчин төгөлдөр болсон асуудал дээр хяналт маргаан ажиллагаа явуулдаг" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.201
    2 минутын өмнө

    Chi harin yunaas aigaad ingej ih sa ndarch tevdeed bacuuraad bna jinhene nuurschid ih aij bn da

    Хариулах
  • 43.228.130.188
    32 минутын өмнө

    хууль мэддэг хүн болж дүрд хувилж байж хэрэгтэн боловдоо нусгай жаал минь үндсэн хуулийн дээр хууль л байдгийг чи уул нь яриад байсан шүү чи ИХ ХУРЛЫН ГИШҮҮН болхоос ҮХЦ-н гишүүн биш гэдгээ санах хэрэгтэй байхаа

    Хариулах