Ц.Сандаг-Очир: Хурлын явцыг харахад цэцийн шийдвэр тодорхой юм шиг байна

Х.Есү
2 цаг 27 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хуралдаж байна. Хурлын явцын талаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Өглөөнөөс эхэлсэн цэцийн хуралдаан хэт нэг талыг барьсан харагдаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн талаас хэд хэдэн асуудал дээр санал гомдол гаргасан. Гэвч үүнийг хүлээж авсангүй. 

Шууд их суудлын хуралдаан зарлаж байгаа нь цэцийн тухай хуулиа зөрчиж байна. Ийм учраас цэцийн их суудлын хуралдааны шийдвэр тодорхой болчихсон юм байна гэж харагдаж байна. 

Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа хүмүүс үгээ хэлэх бүрэн боломжтой. Гэтэл П.Сайнзориг гишүүн бид хоёрыг үг хэлэх боломжоор хангахгүй байна. 

Хуралдааныг хаалттай явуулж байна. Ууг нь хууль дээрээ цагаан дээр хараар биччихсэн байгаа. Тийм байхад цэцийн хуралдаан яагаад нээлттэй явахгүй байгаа нь хар төрүүлж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна