Үндсэн хуулийн их суудлын хуралдаанд гэрчээр оролцсон УИХ-ын ЕНБД Б.Баасандорж сэтгүүлчдийн асуултад ийн хариулжээ.
Тэрбээр, "Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 гаруй хууль бий. Үндсэн хууль бол суурь хууль. Гэрчийн хувиар намайг дуудаж оролцуулсан. Бүх талууд эрх, үүргийг танилцуулахыг хүссэн боловч, мэдээж Цэцийн хуралдаан дэг журмаараа явна. Их суудлын хуралдаанд гэрчээр оролцож, хоёр цаг 20 минут мэдээлэл өглөө. Өнөөдөр үндсэн гурван бүрэлдэхүүнтэй асуудлыг нэгтгээд нэг маргаан болгоод хэлэлцлээ гэсэн юм. Харин УИХ хууль зөрчсөн эсэх асуудлын тухайд бол Дэгийн тухай хуулиараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтийг л УИХ чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцсэн" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна