ҮХЦ зөвлөлдөх таслагаанд шилжлээ. Цэцийн гишүүд зөвлөлдөж, 19:00 цагт шийдвэрийг танилцуулахаар боллоо.
Бид ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "Би Х.Булгантуяад “Төрийн эрхийг хууль бусаар авах хүнд ялтай хэрэг хийж байна шүү” гэж зөндөө сануулсан. Гэтэл Х.Булгантуяа хуульч гишүүн биш учраас үл тоосон.
Байнгын хороон дээр Засгийн газрыг огцруулахгүй гэдэг санал гарсан шүү дээ. Огцруулахгүй гэдэг санал гарсан байхад огцруулъя гээд байгаа юм уу орж ирээд огцруулахгүй гээд дарчих л даа гээд байсан. Гэтэл ийм үр дагавар гарахыг мэдэж байсан. Үүнийгээ халхавчилж байсан нь эндээс харагдаж байна.
УИХ-ын гишүүн болохоороо, олонх болохоороо ямар ч үндсэн хууль хамаагүй, ямар ч хууль тогтоомж хамаагүй ерөөсөө л зорилгодоо хүрч байвал болоо гэдэг хандлага байж болохгүй. УИХ-ын гишүүн гэдэг чинь тийм том хүн биш. Тэд цэцийн дээр гараад суучихдаг байгууллага биш, үндсэн хуулиа нулимдаг байгууллага биш" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.123.194
ИХ ХУРАЛ ЧИНЬ ХУУЛИЙН ЗӨВЛӨХ БАЙДГҮЙ ЮМ УУ? ТАМГЫН ГАЗАР НЬ ЭНЭ ХҮҮХЭНД ЗӨВЛӨХ ЁСТОЙ БИШ ҮҮ, ОДОО ӨМГӨӨЛӨГЧ ГЭЖ БАЙХЫН ОРОНД ТАМГЫН ГАЗРААСАА АСУУХ НЬ ЯАСАН ЮМ БЭ?
Хариулах103.168.34.8
Odoo Tegeed Bulgantuyaa bur yaltan boloh hereg uu? Huulind heden jil ugeheer zalsan baidag yum bol doo
Хариулах