Хуульч Э.Эрдэнэжамъяан ҮХЦ-ийн их суудлын хуралдааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "ҮХЦ нь өөрөө хууль зөрчин хуралдаж байна. Огцорсон Засгийн газрын үндэслэлээр хэрэг маргаан үүсгэлээ. Энэ парламентын засаглалтай улсад байдаггүй л агуулга.
Дэлхий дээр парламентынхаа гишүүдийн санал болон томёололыг шүүдэг манайх шиг ийм улс байдаггүй. Цэц яагаад дуусаагүй хурлын шийдвэрийг хэлэлцдэг болчихсон юм бэ.
УИХ-ын гишүүн өгсөн саналдаа хариуцлага хүлээхгүй. Саналын томьёолол гэдэг бол УИХ-ын гишүүдийн бүрэн эрх. Гэтэл Цэцийн хуралдаан дээр саналаа яаж томьёолсон юм, хэн томьёолсон юм гэж асуугаад байх юм. Яагаад саналын томьёоллоор хэрэгтэн олох гээд хайгаад байгаа юм. Ингэж байгаа нь хамгийн аймар санагдлаа. УИХ дээр ямар нэгэн хууль, тогтоол хэлэлцэхэд Засгийн газар нь тэр шийдвэрийг хэлэлцэж батлахаас нь өмнө “Энэ хэдэн юм биднийдургүй шийдвэр гаргах гэж байна. Үүний саналын томьёолол буруу байна” гээд хэрэг маргаан үүсгээд Цэцэд өгдөг жишиг рүү орчихлоо.
Дараагийн Ерөнхий сайд томилогдтол Г.Занданшатар үүрэгт ажлаа гүйцэтгээд л явна. Тийм байхад ард түмэнд худлаа ярьж сандаргаж цэцийг буруу зөв шийдвэр гаргахын төлөө ятгаж хатгаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа юм биш үү.
Үндсэн хууль хүний эрхийг хамгаалах гэж байдаг. Тийм байхад ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хэд хэдэн удаа онц ноцтой гэмт хэрэгт гүтгэж ярилаа. Энэ чинь Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг юм биш үү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.207
Сугны үс ю, суга чинь өөр талд бга үс буруу яриад бга бишүү
Хариулах103.229.123.194
хэн дуртай нь томьеолоод байх уу? ХУУЛИЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛОВСРОЛГҮЙХҮМҮҮС ДУРААРАА ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ҮҮДНЭЭС ТОМЬЕОЛООД БАЙХ УУ?
Хариулах