Монгол Улсын Ерөнхий сайдаас Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа дөнгөж сая Үндсэн хуулийн цэцийн байранд болж өндөрлөлөө.
Бид үдийн засварлагаанаар мэдээлсэнчлэн, үдээс өмнө буюу хуралдааны эхэнд хариуцагч тал болох УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өмгөөлөгч авах, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээр биш, УИХ-ын итгэмжит төлөөлөгчөөр оролцуулах, УИХ-ын итгэмжит төлөөлөгч Г.Тэмүүлэн маргаанд нухацтай хандаж, зөв шийдвэр гаргахын тулд хуульд заасан процессыг гүйцээх үүднээс хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж бүгд үгүйсгэгдсэн билээ.
Улмаар хурал 13.30 цагт эхэлж, Хурал даргалагч Г.Баясгалан маргаан үүсгэгч тал буюу Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогтоор асуулт асуулгахаар П.Сайнзориг гишүүнийг гэрчээр дуудахад тэрбээр “Хүсэлт байна” хэмээж, хүлээж аваагүй тул гарч ирсэнгүй. Ц.Сандаг-Очирыг дуудахад мөн гарч ирээгүй тул УИХ-ын Нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг гэрчээр дуудсан. Б.Баасандорж гарч ирэв.
ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан “16-нд ирц бүрдүүлж эхэлсэн процесс яагаад завсарлалгүй үргэлжилсээр 17-нд хуралдав. 18.00 цагт ирц бүрдүүлэлтийг үргэлжлүүлэх эсэх талаар танаас асуусан уу”
Б.Баасандорж дарга “Би заадаг хүн биш, Дэгийн ерөнхий зөвлөх гэж явдаг. 16-ны өдрийн өглөө ирц бүрдүүлж, чуулганы бэлтгэл эхэлсэн. Тэр өдрөө 61 гишүүн ирцэд орж, чуулганы бэлтгэл үргэлжилсээр маргааш нь 10.15 цагт ирц бүрдэж, хуралдаан эхэлсэн. Чуулган эхлээгүй байх үед бол зөвлөгөө өгөх асуудал байдаггүй” гэж хариулсан.
Хариуцагч Х.Булгантуяаг гэрчээс асуулт асуухыг хүсэхэд тэрбээр “УИХ-аас 40 гишүүний дэмжлэгтэй Ерөнхий сайд ямар нэгэн аргаар албан тушаалдаа үлдэх гэсэн хурал болж байна” гээд хуралдааныг орхиж гарсан. Харин Б.Баасандорж асуултад хариулсаар үлдсэн юм.
ҮХЦ-ийн гишүүд болон маргаан үүсгэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт нар,
-Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн, 10 хоногийн дотор шийднэ гэдэг заалтыг яах гэж оруулсан бэ. Гурав хоног бол гишүүд Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлтэй танилцах хугацаа өгөх учиртай. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг яагаад ТББХ-ны гишүүдэд тарааж өгөөгүй вэ?
-Хурлаар хэлэлцэх асуудлыг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир танилцуулахдаа Байнгын хорооны саналыг сонсож, асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэж хэлсэн. Энд Үндсэн хуулийн зөрчил байхгүй. Гэтэл хурал даргалагч Х.Булгантуяад очихдоо яагаад өөрчлөгдөж, ТББХ-ны шийдвэрийг хэлэлцэх болов. Х.Булгантуяад УИХ-ын Тамгын газраас ямар нэг зөвлөгөө өгсөн үү. Дэг, хэлэлцэх асуудлын дараалллыг бэлдэж өгсөн үү?
-“Санал хураах үед чуулганы танхимд яг хэдэн гишүүн байсан бэ. Гомдол гаргагч тал санал хураах үед 19 гишүүн байгаагүй гэсэн нь үнэн үү” гэдэг асуулт асуусан.
Б.Баасандорж “Бичгийг тарааж өгөх шийдвэрийг ТББХ-ны дарга цохолт хийсний дараа тараадаг", "Саналын томъёолол дэгээр гардаг”, "Ирцэнд орсон гишүүн санал хураах үед байгаагүй бол эсрэг санал өгсөнөөр тооцогддог. Тиймээс УИХ-ын гишүүн саналаа янз бүрээр өгдөг" гэх зэргээр хариулсан.
Гэрчээс асуулт асууж дууссаны дараа 2019 оны ҮХ-ийн өөрчлөлтийн үеэр Ажлын дэд хэсэгт орж ажилласан, энэ удаагийн маргаанд шинжээчээр ажилласан улс төр судлаач О.Машбатаас байр суурийг нь сонссон.
Тэрбээр “2019 оноос өмнөх Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг заахдаа огцруулах эрхийг хэн эдлэх вэ гэдэгт илүү анхаарсан байсан. Тэр утгаараа огцруулах процессыг Дэгийн хуульд оруулж өгсөн байсан.
Харин 2019 оны өөрчлөлт бол илүү бие даасан, тогтвортой ажиллуулах талаас нь бодож хийсэн, илүү функциональ болгож Үндсэн хуулийн 43.1-дээ оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, хэрхэн огцруулах нь ҮХ-ийн заалт дээрээ харагдаж байхаар хийсэн. Яг одоогийн ҮХ-ийн 43.1-д зааснаар огцруулах санал хураалт явуулбал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү”, ”Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжих үү” гэдгээс өөр саналын томъёолол байх боломжгүй. 101.3-аар шийдсэн тухайд, илэрхий зөрчилдсөн зүйл би олж харсангүй.
Байхгүй гишүүдийн саналаар асуудал шийдэх нь зөв үү. Яг идэвхитэй 64 гишүүний үйлдэл хэргэтэй юу гэдэг тухайд, хувийнхаа бодлоор хариулья. Ерөнхий сайдын манлайлал бол идэвхитэй зүйл учраас түүний эсрэг шийдвэр мөн идэвхитэй байх ёстой гэж бодож байна” гэлээ.
Дараа нь Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацогт, ахмад хуульч Н.Лүндэндорж нар ҮХЦ үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэсэн утгатай үг хэлснээр хуралдаан дуусаж, ҮХЦ-ийн гишүүд зөвлөлдөх тасалгаа руу орцгоов.
Бид хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг маргааш хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
220.117.98.164
Лүндэндорж согтуугаар машин жолоодож яваад явган хүний зам дээр бие давхар эмэгтэйг дайрч алсан мөртлөө хэргээ булзааруулж ял завшсан хүн тул ёс суртахууны хувьд өмгөөлөл хийх эрхгүй хүн.
Хариулах178.174.229.45
MASHBA GEDEG NUHUR BUURUNHII DURAK BNA . TER UNUMUNH GEDEG ZALUUG AJILD AVAH HEI , ER BOL UUR HUN BSAN
Хариулах