УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “ҮХЦ-ийн дүгнэлт 22-нд гарсан. Энэ сарын 17-нд болсон Чуулганы хуралдаан тэр чигтээ хүчингүй юм шиг дүгнэлт гарчихсан. Тэгэхээр, өнөөдрийн хуралдаанд ирцэнд орчихоод гарч явсан гишүүд Үндсэн хууль зөрчсөн болох уу. Дэгийн хуульдаа байгаа, татгалзах эрх гишүүдэд байгаа шүү дээ. Яагаад эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө Үндсэн хууль зөрчсөн болчихдог юм бэ. Энэ асуудлаа шийлдэж өгөөч ээ. Нэг өдөр хүлээчихгүй ямар яаруу юм бэ” гэлээ.
С.Бямбацогт гишүүн “ҮХЦ-ээс 95 дугаар тогтоолын талаар л дүгнэлт гаргасан, өөр асуудал шийдээгүй” гэсэн боловч Х.Баасанжаргал “ҮХЦ-ийн дүгнэлтэд ирцэд ороогүй гишүүн санал өгсөнд тооцогдсон байна” гэж тодорхой бичсэн учраас заавал шийдэх ёстой” гэв.
Улмаар П.Сайнзориг гишүүн гишүүн Үндсэн хууль зөрчсөн байдлаар хол яваагүй дээрээ Даргын зөвлөлийг хуралдуулж асуудлаа шийдье гэсэн байр суурийг илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.109
Дэндүү балай авгай юу даа. Ирцээ бүртгүүлэх төдийгөөр гишүүнээ ажлаа хийнэ гэж балайрсан бх юм. Ийм бодлоор УИХ-н гишүүд болсон бх нуу? Ингэж ярьж ажиллаж бгаа ИХ-г тараая
Хариулах