С.Ганбаатар: УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхээс нь түдгэлзүүл

Х.Есү
2 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь хүрээнд огт шалгахгүй байя" гэдэг хуулийн төсөл санаачилсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цахим орчинд тархсан. Уг асуудлаар бид өөрөөс нь тодрууллаа. 

Тэрбээр, "Би УИХ-ын гишүүдийг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байх саналыг ҮХЦ-д хүргүүлсэн. УИХ-ын тухай хуулийн 45.2.2 45.2.3 дээр юу гэж заасан байна вэ гэхээр "УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулаад, шалгаад байцаагаад, яллаад яваад байхыг" энд заасан байгаа. Би үүний эсрэг гэмт хэрэгт холбогдонгуут л бүрэн эрхээс нь түдгэлзүүлээч ээ гэж байгаа юм. 

Энэ хэнд ашигтай вэ гэхээр Монголын ард түмэнд л ашигтай. Миний ярьж байгаа зүйл хэний дургүйг хамгийн их хүргэж байгаа вэ гэхээр хууль хяналтын байгууллагын толгойд хүнээ шургуулчихсан дарангуйлагч, Монголын баялгийг хулгайлчихсан том олигархи, улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн дургүйг л хүргэж байгаа юм" гэлээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.12.134.187
    10 минутын өмнө

    шаадаг пиздаа шүү

    Хариулах