Д.Цогтбаатар: Иргэд Г.Дамдиннямыг огцруулаад өг гэвэл санал гаргахад бэлэн

Х.Есү
3 цаг 11 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

-Таны хувьд амралтын өдрүүдээр шатахуун түгээх станциудаар явж нөхцөл байдлыг шалгасан гэж байсан. Бодит байдал ямар байв? 

-Амралтын өдрүүдээр биечлэн шатахуун түгээх станциудаар орж үзлээ. Маш их дараалал үүссэн, ихэнх клонк бензин өгөхгүй байна. 95, 98 гэдэг бензин огт байхгүй болчихсон байна. АИ92 бензинийг 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар ганц нэгхэн газар л олгож байна. 

Миний санаж байгаагаар Г.Дамдинням хоёр долоо хоногийн турш өнөөдөр бүх зүйл хэвийн болно гэж ярьж байсан. Гэвч асуудал бүр хүндэрсэн байна. 

Ер нь сайд нар дунд иргэдийг яаж стрессдүүлж бухимдуулах вэ гэдэг уралдаан зарлагдчихсан юм шиг л байна. Сангийн сайд нар нь гарч ирээд л багш нар нь 2-3 сая төгрөгийн цалин хангалттай хэмжээнд авч байгаа юм шиг худлаа ярьж чадаж байна. 

Нөгөө талаасаа бодит байдлыг үзээд явж байхад манай иргэдэд бас асуудал байдаг юм байна. Дүүрэн байгаа банкандаа 15 мянган төгрөгт дахиж хийгээд бүр дүүргээд авч байна. Бензин байгаа хэр нь хоёр цаг дугаарлаж зогсож байгаа авдаг юм байна. 

-Таны хувьд сайдыг огцруулах санал гаргана гэдэг мэдээлэл явсан. Энэ үнэн үү?

-Иргэдээс надад огцруулаад өгөөч гэдэг санал ирэх юм бол би огцруулах санал гаргахад бэлэн байна гэдгээ л илэрхийлж байгаа. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    1 цагийн өмнө

    чи өөрөө УИХ-н бүрэн эрх эдлэх эрх уул нь байхгүй байхаа

    Хариулах