УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг: "Хүүхдийн мөнгө 1.6 их наяд төгрөг төсөвлөгдсөн байгаа. Бид хүүхдийн мөнгөнд ерөөсөө гар хүрэхгүй. Хүүхдийн мөнгөнөөс хасаж, эмч, багш нарын цалинг нэмнэ гэдэг худлаа.
Төрийн бүх үйлчилгээг 5.5 их наяд төгрөгт багтаан явуулах шаарлдлага үүсэж байгаа. Энэ 5.5 их наядаас бид 10 хувийг нь танаж багш, эмч нарын цалинг нэмнэ. 20+10 гэх тогтолцоогоор нэмнэ. Энэ нь он гараад 20 хувиар нэмэгдүүлэх, долоодугаар сарын 1-нд дахиад 10 хувиар нэмэгдүүлж цалингийн зардлыг шийднэ. Эрүүл мэндийн салбарынхны цалинг 10-15 хувь нэмэгдүүлэх асуудал байгаа.
Мөн тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлнэ. Энэ зардлуудыг шийдэхэд үндсэндээ 1.3 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ удаад зөвхөн урсгал зардал биш шинээр хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүдээс ялгаагүй 10 хувиар танана" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна