Ерөнхийлөгч хоригоо буцаан татлаа

Х.Есү
2 цаг 35 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Тэгвэл тухайн хоригийг буцаасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэрбээр, "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэр гаргасан байх тул 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолд хориг тавих тухай Е/11 дугаар хоригийг татан авч байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна