Өнөөдөр МАН-ын УЗ хуралдана

Х.Есү
2 цаг 36 минутын өмнө

Өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байхдаа МАН-ын УЗ 10 дугаар сарын 28-нд 12 цагаас хуралдахыг мэдээлсэн. 

Тэгвэл тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын даргын болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал, МАН-ын даргын дэргэд ажилладаг намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөл хуралдана. 

Харин "Намын Их хурлаар Д.Амарбаясгалан даргыг баталгаажуулна гэсэн асуудал байхгүй. Манай намын дүрмээр намын дарга, Бага хурал, Хяналтын хороог Их хурлаараа сонгодог. Үүний дагуу сонгууль явуулна" гэх байр суурийг илэрхийлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна