ТОДРУУЛГА: Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан

Zuv.mn
20 цаг 30 минутын өмнө

УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.

Тодруулбал, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл заалтанд үндэслэн яллагдагчаар татсан байна.

  • 22.1.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн их хэмжээний хахууль авах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 22.10.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна