ЦЕГ-ын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

Х.Есү
2025/10/28

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Мөн хуралдааны үеэр Цагдаагийн Ерөнхий газрын даргаар генерал Ж.Болдыг томилжээ. Ж.Болд нь өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан ба 2023 онд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтаа өгч байжээ. 

Хууль зүйн сайдаар томилогдсон Б.Энхбаяр үүрэгт ажлаа хүлээн авсан өдрөө ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ойрын хугацаанд шинэ даргыг томилно хэмээн мэдэгдээд байсан юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.139
    2025/10/28

    Үхэхийн хороонд юугаа хийдэг юм вэ ?шунал гэж нэрээ

    Хариулах