С.Бямбацогт: Намын их хурлаар намын даргаа сонгоно

Х.Есү
2 цаг 48 минутын өмнө

МАН-ын удирдах зөвлөлийн хуралдаан эхлэх гэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос байр суурийг нь сонслоо.

Тэрбээр, "Сүүлийн сар гаран хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй нөхцөл байдалтай байна. Удирдах зөвлөлөөс үүсээд байгаа улс төр нийгмийн асуудлыг хэлэлцэнэ. 

Удирдах зөвлөл болон бүлэг дээр асуудлаа ярилцаж, зөвшилцөж шийдэл гаргах ёстой. Үл итгэлцэл үзэн ядалт болдог. Үзэн ядалт нь цаашаа өс хонзон болдог. Ийм байдлаар асуудлаа битгий шийдээсэй гэж хүсэж байна. 

Өнөөдөр сайд дарга нарын асуудал яригдахгүй. Намын их хурал болох гэж байна. Тэртээ тэргүй намын дарга болсон хүн нь Ерөнхий сайд болно гэсэн ийм л зарчимтай. Намын их хурлаар намын даргаа сонгоно. Түүнээс наана Засаг төрөөр оролдоод байх шаардлагагүй. Мөн би намын даргад нэр дэвшихгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.204
    1 цагийн өмнө

    Хулгайчийн тонилгоё!!!

    Хариулах
  • 202.126.88.184
    1 цагийн өмнө

    Занданшоо гоо е.сайд болгож засаглана гэж бодож байгаа нь илт.тйи юм байхгүй ээ зандан чинь дахиад у на на болно кк

    Хариулах