А.Ариунзаяа: Асуудлаа нэг талдаа шийд

Х.Есү
2025/10/28

МАН-ын удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолоын ордонд эхлэх гэж байна. 

УИХ-ын гишүүн  А.Ариунзаяа: "Чуулганаар ямар санал өгөх нь гишүүний бүрэн эрх. Тухайн үед би айдастай байна гэж хэлж байсан. Хоёрдугаарт аль нэг асуудал нь шийдвэрлэгдэхэд 64 хүний кнопоор л шийдэгдэнэ. 

64 хүнийг гаргуулахгүй тулд ямар ажиллагаа явсан бэ гэхээр маш олон гишүүдийг гадагш явуулахыг нь явуулаад, дарамтлахыг нь дарамтлаад, аргалахыг нь аргалсан. Аль болох 64 гишүүн хүргэхгүй байх тал дээр ажилласан. Байр суурь нь нөгөө талдаа эргэнгүүт чуулганы ирцээр бойкот хийх арга явагдсан. 

Энэ бүх асуудал намын даргын асуудлаас л эхлэлтэй. Ялсан ялагдсан талууд хоорондоо маргаж нэгнийгээ хулгайч, алуурчнаар нь дуудаж эхэлсэн. Бага хуралд өөр өөр санал өгсөн залуучуудыг ажлаас нь халсан. Аймгийн Засаг дарга нарыг хянаж шалгаж эхэлсэн. Харамсалтай нь бурхан болчихлоо. Бас хүнд мэдээ байна. Маш их дарамтууд явсан. 

Асуудлаа нэг талдаа шийд. Бодит байдал хэрээс хэтэрлээ" гэлээ. 





Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 99.237.149.147
    2025/10/29

    Чи битгий дэвэргээд бай ! Ер нь маш үлбүтэх нөхөр бга шүү чи . Амаа хамаагүй дарвалзуулах хэрэггзй !!!

    Хариулах
  • 122.201.31.20
    2025/10/28

    Jasrai n ch oligtoi bgagui

    Хариулах
  • 202.55.188.120
    2025/10/28

    Гишүүний суудлаа өгсөн дээр дээ нас барсан хүнээр шоу хийхээ болиод зайлаад өг

    Хариулах
  • 103.229.121.47
    2025/10/28

    Хөөрхий жасрай гуай ямар үр төл үржүүлснээ мэдсэн бол ичихийн дээдээр ичих бсндаа

    Хариулах
  • 202.5.202.32
    2025/10/28

    Шалтаг ярихгүй. Хууль ярина. Яагаад гэвэл УИХ - ын гишүүн гэдэг бол хариуцлагатай, сахилга баттай, мэдлэг боловсролтой, чадвартай нэгэн байх учиртай. Гадаад томилолтоос татгалзаад асудлаа шийдэх бүрэн боломж байна .

    Хариулах