Ж.Эрдэнэбат: Намын шийдвэрийг хэн нэгэн хүний хүслээр биш олонхийн шийдвэрээр гаргадаг

Х.Есү
2 цаг 37 минутын өмнө

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Намын шийдвэрийг хэн нэгэн хүний хүслээр биш олонхийн шийдвэрээр гаргадаг. 

Намайг сайд байх үед Үндсэн хуульд өөрчлөлт ороогүй байсан. ҮХНӨ яагаад орсон бэ гэхээр Засгийн газрын насжилт 1.2 жил гэсэн тоо судалгаагаар гарсан байсан учир Засгийн газрын тогтвортой байдал үйл ажиллагаа нь улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн шийдвэрийн үүднээс өөрчлөлт орж байсан. 

Манай Засгийн газрын огцорсон Г.Занданшатар Ерөнхий сайдын Засгийн газар огцорсон үйл явц бол хоёр өөр. Би хувь хүний хувьд бага хурлаар намын даргыг сонгосон шийдвэр гарсан гэж үзэхгүй байгаа. 

Өнөөдөр надтай холбоотой ямар нэг нүүрс, ЖДҮ, Хөгжлийн банк зэрэг хэрэг байхгүй байна шүү дээ. Тэгвэл би энэ төрийн ажлыг хийж байхдаа огт хулгай хийгээгүй гэдэг нь тодорхой. Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй, би өөрөө ч ийм байдлаар хэлмэгдэж явсан" гэлээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна