УИХ-ын гишүүн Ө.Шижир төсвийн асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "МАН-ынхан галзуурсан байх, бүүр галзуурсан байх. Эд нар эрүүл ухаанаа алдсан. Гурван сонгууль дараалж эрх барьсан учир. Эхлээд ахмадын тэтгэвэрт гарах тэтгэмжийг хасна гэсэн. Дараа нь хүүхдийн мөнгө хасна гэв.
Гэтэл зөвхөн он дамжиж төсөвт өртөг нь нэмэгдсэн төсөв 805 тэрбум. Энэ бол МАН-ын сайд нарын авилга шүү дээ. Эцэстээ хүүхдийн мөнгө хасна гэнэ үү, хүүхдийн мөнгө бол халамж биш, хүн ам зүйн бодлого. Тийм учир харин ч нэмэх ёстой.
Хүн ам зүйн бодлого шүү дээ.Төсөвт өртгөө нэмж авилгал авдгаа больчих. Тэгээд л ахмадын тэтгэвэр тэтгэмж, эмч багш, төрийн тусгай албан хаагчдын цалин нэмэх ямар ч асуудалгүй" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна