Монгол-Оросын найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Х.Есү
2 цаг 29 минутын өмнө

Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны 65 дахь өдрийн хүрээнд Дундговь аймагт зохион байгуулагдаж буй Говийн бүсийн "Орос хэл соёлын баяр"-ын нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

May be an image of text

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн, Боловсролын газрын дарга Ц.Уранбямба, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагын Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова, Монгол-Орос Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ННМЭ-ийн дэд тэргүүн Ё.Максим, Русский Дом в Улан-Баторе-ийн ТББ, Олон нийттэй харилцах албаны дарга Н.Батцэцэг, Русский Дом в Улан-Баторе-ийн орос хэлний арга зүйч А.Алтанцэцэг, Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш, оюутны хөгжлийн дарга Б.Гэрэлтуяа нар болон Дундговь,Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр аймгуудын багш сурагчид оролцлоо.

May be an image of one or more people, dais and text

Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова нар үг хэлж, Монгол-Оросын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа боловсрол, соёлын салбарт өргөжиж буйг онцлон тэмдэглэлээ. Мөн олимпиадад оролцож буй сурагчид, орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэгч багш нарт амжилт хүслээ.

May be an image of one or more people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна