Б.Түвшин: Намайг заналхийлж, 300.000 доллар нэхсэн асуудал гарлаа

Х.Есү
3 цаг 28 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Түвшин өөрийн бахим хуудсаар дамжуулан нэгэн ноцтой мэдээллийг ил болгожээ.

Тэрбээр "Өнөөдөр нийгэмд нэр цэвэр залуу улстөрч, бизнесмэнүүдийг нийгмийн хамгийн хар муухай үзэгдлүүдтэй холбож, нэр төрийг нь гутаахаар дарамталж, шантаажлан мөнгөн нэхдэг бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна. 

Нэхсэн мөнгийг нь өгөхгүй бол нэр төрийг нь гутаах, хамгийн болж бүтэхгүй зүйлтэй холбож нэвтрүүлэг бэлтгэнэ хэмээн шантаажилдаг бүлэглэлүүд бий болсон байж болзошгүй байна. 

Тухайлбал, өнгөрсөн даваа гаригт буюу аравдугаар сарын 27-ны өдөр нэгэн танил маань уулзаж нүүрсний хулгай болон 1Xbet мөрийтэй тоглоомтой холбоотой нэвтрүүлэг бэлтгэн нэр төрд чинь халдана хэмээн заналхийлж 300.000 доллар нэхсэн асуудал гарлаа. 

Энэ асуудал зөвхөн надад тулгараагүй. Залуу улстөрчид, бизменүүдэд тулгардаг нийтлэг асуудал байж болзошгүй байгаа учраас сэрэмжлүүлж ярьж байна. 

Улстөрч хүний хувьд эрхэмлэж явах зүйл нь нэр төр хэдий ч хууль бус зүйл хийгээгүй, худлаа ярьж, хулгай хийгээгүй бол ийм зэргийн дарамт шантааж, дарамтыг хүлээн зөвшөөрөх байх боломгүй зүйл юм.

Улс орны нөхцөл байдал талцлын шинжтэй, иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан, боловсрол эрүүл мэнд зэрэг суурь салбаруудынхаа асуудлыг шийдэж чадахгүй өнөөдөрт хүрсний цаад учир шалтгаан нь “бурууг чимээгүй харж, тэвчиж, томруулсаар ирсний үр дүн” юм.

Буруу гэгчид хэрээс хэтэрсэн, хил хязгаар давсан, хүний ёсыг умартсан олон зүйл багтана.

Тэр тусмаа хүний нэр төр, үнэт зүйл, итгэл үнэмшилд дур зоргоороо халдах, ялгаварлах, гүтгэх, мөнгө нэхэн шантаажлах зүй бус үйлдлийг тэвчих нь өөрөө буруу үйлдэл болно.

Зөв улс орныг, зөв нийгмийг бүтээхийн тулд бүгдээрээ зөв байж, бурууг тэвчдэггүй, мууг томруулдаггүй байх уриалга гаргаж буйгаа энэхүү Моблогоороо мэдэгдэж байна.

Баруун бүсийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын гишүүн болсон Банзрагчийн Түвшин би бурууг тэвчин хүлцэхгүй.

Шантаажид, гүтгэлэгт, дарамтад “ҮГҮЙ” гэж зоригтой хэлцгээе" гэжээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.146
    28 минутын өмнө

    Зөв бичээч Есү гичий минь

    Хариулах
  • 202.126.89.45
    1 цагийн өмнө

    300.0 $ авсныг чинь мэдчихсэн юм биш үү дээ

    Хариулах
  • 66.181.160.108
    1 цагийн өмнө

    Цагдаадаа өгөөд шүүх ямар арга хэмжээ авсныг нь эргэж бичээрэй.

    Хариулах
  • 202.9.41.111
    1 цагийн өмнө

    Ил цагаан дарамталсан юм бол,Тэгээд ч танил бол цагдаад өгөөч дээ Даварчихсан гарууд цаана нь зөндөө гэмт хэрэг үйлдсэн л байгаа ш дээ

    Хариулах
  • 103.212.163.236
    2 цагийн өмнө

    Ямар их алдаатай бичдэг юм бэ дээ

    Хариулах