ТОДРУУЛГА: Өмгөөлөгч нарт АТГ-аас ямар ч мэдээлэл, бичиг өгөөгүй байна

Zuv.mn
2 цаг 47 минутын өмнө

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд яллагдагчаар татах тогтоолыг танилцуулахаар прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг биечлэн гардуулахаар удаа дараа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүлээн авахаас зайлсхийсэн тул мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар харилцаа холбооны хэрэгсэл ашиглан өмгөөлөгчид нь хүргүүлээд байгаа талаар мэдээлсэн.

Энэ талаар Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбатаас тодруулахад "Одоогоор Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч нарт АТГ-аас ямар ч мэдээлэл, бичиг өгөөгүй байна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.99
    35 минутын өмнө

    ТЭГВЭЛ ХҮЛЭЭЖ БАЙ. ОДОО ИРНЭ.

    Хариулах