Д.Цогтбаатар: Хүссэн хэмжээгээр цалин тэтгэвэр өсгөнө гэдэг боломжгүй

Х.Есү
4 цаг 46 минутын өмнө

ШУУД: Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар сонгогдсон Д.Цогтбаатараас төсвийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өргөн барьсан төсвийг орлого зарлагынх нь хувьд дотор нь гүйлгэх боломжтой болохоос хэмжээнийх нь хувьд өөрчлөх боломжгүй. 

Ер нь зарлагын хяналтын дэд хороо гэдэг утгаараа хяналтын нэлээн сайжруулж ажиллана. Төсвийг өргөн барьсан хэмжээнээс нэмэх эрх хэнд байхгүй. Тэгэхээр бид тодорхой хэмжээгээр цалин тэтгэвэр өсгөнө гэдэг боломж байхгүй. 

Төсөв батлах хугацаа нэлээн тулчихсан байгаа. Энэ хугацаанд төсөв батална гэдэг бол нэлээн чанга даалгавар" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна