Д.Пүрэвдаваа: Өнөөдөр Засгийн газар болон Оюутолгой компани зээлийн хүүгийн асуудлаар ярилцана

Х.Есү
4 цаг 27 минутын өмнө

Оюутолгойн хүүгийн хэлэлцээрийн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас тодрууллаа. 

Тэрбээр, "Ажлын хэсэг бол долоо хоног болгон хурлаа төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар шинжээчдээ томилчихсон ажиллаж байна. Нөгөө талд бид Оюутолгой болон Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүүгийн асуудлаар ширээний ард суусан. 

Түр хороо байгуулагдсанаар энэхүү зээлийн хүүгийн асуудал урагшилсан. Өнөөдөр Засгийн газар болон Оюутолгой компани зээлийн хүүгийн асуудлаар ярилцана. Засгийн газар Монгол Улсынхаа эрх ашгийг бүрэн илэрхийлсэн үү, ямар шийдэлд хүрэв гэдгийг түр хороонд мэдээлэх ёстой. 

Оюутолгой түр хороонд мэдээллээ өгөхөөс татгалзсан албан тоотыг түр хороонд ирүүлсэн тохиолдол бий. Эдгээр нөхдүүд Засгийн газартай хэлэлцээрт орох нь өөрсдөд нь илүү хялбар юм шиг харагдаж байгаа байх. Эрх баригчдийн үйл ажиллагааны доголдлоос болоод их хурлын үйл ажиллагаа доголдож эхэлж байна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна