Б.Жавхлан: Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэхийн төлөө ажиллана

Х.Есү
3 цаг 17 минутын өмнө

Сангийн сайд Б.Жавхлангаас Оюутолгой зээлийн хүүгийн хэлэлцээрийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Гурван чиглэлээр хэлэлцээр явагдаж дөнгөж эхэлж байна. Оюутолгойн зээлийн хүүг бууруулах зорилгоор ажиллаж байна. Гэхдээ тоо хэлэхэд арай эрт байна. 

Анхны хөрөнгө оруулалтын суурь гэрээн дээр Монголын талын өгөөж 53 хувь байх ёстой. Гэтэл бодит тооцоолол дээр үүндээ хүрэхгүй болсон. Буцаагаад энэ 53 хувьдаа хүргэхийн төлөө ажиллана. Одоогийн тооцооллоор Монголын талын өгөөж 30 гаран хувьтай байгаа. 

2018 оноос хойш хоёр талын хүсэн хүлээж зорьж байсан гүний уурхайн ажил амжилттай эхэлсэн. Одоо энэ уурхай зогсоно гэсэн ямар нэг ойлголт байхгүй. Ямар нэг эрсдэлгүйгээр урагшилна" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна