 
                                
                 
        
        УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "УИХ-ын гишүүн иргэнтэйгээ адилхан эрх үүрэгтэй байх нь зөв. Өөрөөр хэлбэл хууль шүүхийн байгууллагынхан дуудвал гишүүн байсан ч шалгуулдаг бусад иргэнтэйгээ адилхан эрхтэй байх ёстой.
Үндсэн хуулийн цэцэд гаргаж буй С.Ганбаатар гишүүний саналыг дэмжихгүй байгаа. Энгийнээр бодоход ч иргэдтэйгээ адилхан л эрх үүрэгтэй байх ёстой.
Парламентын гишүүнийг ард түмний мандат гэдэг утгаар нь зарим нэг хэлмэгдүүлэлтэд өртөх вий гэдгээс нь хамгаалсан байж магадгүй. Түүнээс биш хууль шүүхээс дуудвал очоод тайлбар мэдүүлгээ өгдөг л байх хэрэгтэй" гэлээ.
 
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна