Ү.Амарбат: Д.Амарбаясгалангийн хүүхдүүд гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээлэл худал

Х.Есү
5 цаг 22 минутын өмнө

Цахим орчинд УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн хүүхдүүд гадаадад өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл энэ талаар түүний Өмгөөлөг Ү.Амарбат тайлбар хийжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өчигдөр оройноос эхлээд Д.Амарбаясгалангийн гурван хүүхэд Англид өндөр төлбөртэй сургуульд сурдаг гэх мэдээг явуулж хүмүүсийн бухимдлыг төрүүлэх гэж оролдож байна. Олны танил хүмүүс хүртэл түгээн шейрлэж бухимдаж байгааг харахад харамсалтай. 

Түүний ерөнхий боловсролын сургуулийн насны гурван хүүхэд нь эцэг эхийнхээ хамт Монгол улсдаа сурч боловсорч байгааг албан ёсоор мэдэгдэж худал мэдээллийг түгээхгүй байхыг та бүгдээс хүсэж байна" гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.96.212
    2 цагийн өмнө

    Mongoldoo yamar surguulid surdagiig ni heleech tegvel. Mongold gadaadad surahaas ch iluu tulvurtei huviin surguuliud olon bolson shuu dee. Tend l yavj baigaa doo. Hudlaa bitgii suganii us tsarailal daa....

    Хариулах