Т.Мөнхсайхан: Эмч нарын цалинг 3.5 сая төгрөг болгосон ч энэ хангалттай биш

Х.Есү
6 цаг 24 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Манай эрүүл мэндийн салбарын эмч сувилагч нарын цалин бол өдөр тутмынх нь амьдрал ахуйд хүрэхгүй тийл хэмжээнд байгаа. Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж би хувьдаа бодож байна. 

Цаг хугацааны хувьд аваад үзэх юм бол 2026 оны төсвийг өргөн барьчихсан УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед томоохон хэмжээний өөрчлөлт оруулах буюу цалингийн доод хэмжээг 3.5 сая төгрөгт хүргэх боломж асар муу байна уу даа гэж харж байгаа. 

Бид нар 2027 онд эрүүл мэндийн салбарынхны цалингийн доод хэмжээг 3.5  сая болгох асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Мөн тогтолцооны хувьд нэлээдгүй олон өөрчлөлт шинэчлэлтийг хийх ёстой байна. Цалингийн доод хэмжээ нь 3.5 сая төгрөг болсон ч энэ хангаллтай цалин биш. Бусад улсын жишгүүдийг харах юм бол эрүүл мэнд, хуулийн салбарынхнны цалин өндөр байдаг. 

Гэтэл өнөөдөр яагаад эмч эмнэлгийн ажилчид маань ажил хаях хэмжээнд хүрээд байна вэ гэхээр нийгмийн салбар, эрүүл мэндийн салбарынхны цалингийн асуудал хаягдаж ирсэнтэй холбоотой. Манай эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаа нийт төсөв бол ДНБ-ий гурван хувьтай тэнцэхээр байгаа. Гэтэл бусад улсад хамгийн багадаа зургаан хувьд хүрч байж энэ салбарын асуудал шийдэгдэнэ гэж үздэг. 

Эмч эмнэлгийн ажилчид маань өнөөдрийг хүртэл ажил хаяж ард иргэдийн эрүүл мэнд амь нас эрсдэх нөхцөл байдалд аваачихгүйгээр тэсэж ирсэн. Тиймээс энэ удаад ч бас ажил хаяхгүйгээр шаардах зүйлээ шаардаасай гэж хүсэж байна" гэлээ. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.121.22
    2 цагийн өмнө

    Бүх эмнэлгүүдээ төлбөртэй болгохоос нааш эмч нарын цалинг мянган удаа нэмээд ч нэмэргүй, сүүдрээ хөөж гүйцэх гэсэнтэй адил!!!

    Хариулах