С.Бямбацогт: Багш нарын цалингийн асуудал Засгийн газрын мэдлээс гарсан. Эцсийн шийдвэрийг УИХ гаргана

Х.Есү
6 цаг 11 минутын өмнө

Засгийн газрын хэрэг эхрлэх газрын дарга С.Бямбацогтоос цаг үеийн асууудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Багш нар болон Боловсролын сайд нар уулзаад зөвшилцөлд хүрсэн байна лээ. Эхний ээлжид 2026 оны нэгдүгээр сараас тодорхой хувиар нэмэгдүүлэх, хоёрдугаарт 2027 оноос нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж ойлголцсон гэж ойлгосон. Тиймээс багш нар ажил хаялтаа зогсоох байх гэж найдаж байна. 

Төсөв бол Засгийн газрын мэдлээс гараад явчихсан шүү дээ. УИХ-ын мэдэлд оччихсон байгаа. Таргалсан хүн буцаж дээлэндээ багтах гэж зовдогтой адил төрийн зардлуудыг танахад хэцүү. Хэрэглээгээ багасгах тал дээр нэлээд л их зүйл болох байх.

Сайд нарын урсгал зардлаас 10 орчим хувь хасах асуудлыг ярьж байгаа юм билээ. Үүнийг хасах юм бол төрийн үйл ажиллагааг ард иргэдэд хүртээх тал дээр хүндрэл үүсэж магадгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна