Ж.Батжаргал: Багш нарын үндсэн цалинг 2.8 саяд хүргэж, эмч нарын цалин 15 хувиар нэмнэ

Х.Есү
5 цаг 51 минутын өмнө

УИх дахь МАН-ын бүлэг багш, эмч нарын цалин, тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Бүлгийн дарга Ж.Батжаргал: 2025 оны 11 дүгээр сарын 1 гэхэд үндсэн цалинг 2.8 саяд хүргэх тооцооллыг хийсэн. Энэ асуудлыг шийднэ. Хоёрдугаарт эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэгдүүлэх тооцоо судалгаа хийгдэж эх үүсвэрийг нь 2026 оны төсөвтөө суулгалаа. 

Гуравдугаарт ахмад настны тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ. Мөн эх үүсвэрийн тооцоо судалгааг хийгээд 2026 оны төсөвтөө суулгалаа" гэв. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна