Багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас тодрууллаа.
Тэрбээр, "Цалингийн нэмэгдлийг бол дэмжиж байгаа. Багш эмч нарын маань авч байгаа цалин амьдралд нь хүрдэг байх ёстой. Цалин нэмээд ард нь амьдралыг өртгийг өсгөхгүй байх тал дээр л төрөөс бодлого барих ёстой.
Эрх баригчид гал унтраах гэж багш, эмч нарын цалинг нэмэх биш урт хугацааны бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгж байж авсан цалингаараа амьдрах боломжтой болно.
Яг үнэндээ цалингаа аваад хуримтлуулж байгаа хүн байхгүй шүү дээ. Хоол хүнс гурил будаа бүх зүйлээ л авч байна.
Эдийн засгийн маш том цогц бодлогыг хэрэгжүүлж байж үүний ард гарах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна