Оюутолгойн асуудлаарх хянан шалгах түр хороо өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Засгийн газраас зээлийн хүү, Онтрэ гоулд гэх мэт хэд хэдэн ажлын хэсгийг байгуулаад байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт Рио Тинто компанийн төлөөллүүдтэй уулзаж, хэлэлцээрийг эхлүүлээд байгаа билээ. Тэгвэл Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
-Түр хорооны тогтоолын төсөл
-“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсох
-Бусад асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Сануулахад "Оюу толгой" ХХК-ийн төлөөллийг Хянан шалгах түр хорооноос хэд хэдэн удаа дуудан ирүүлэх санал тавьсан ч ирээгүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна