Жүдо бөхийн Азийн залуучуудын наадамд оролцохоор явсан баг тамирчид зочид буудлын үүдний хүлээх хэсэгт амарч байгаа дүр зураг цахим орчинд цацагдаж шүүмжлэл дагуулаад байна.
Бид энэ асуудалтай холбогдуулан Соёлын сайд Ч.Ундрамаас тодрууллаа.
Тэрбээр, “Тэмцээнд явсан тамирчдын нислэг үүрээр буусан юм билээ. Зочид буудлын дотоод журмын дагуу тамирчдын өрөө суларч орох цаг нь 14:00 байхаар заасан ч МҮОХ-ны штабын тавьсан санал хүсэлтийн дагуу 06:00 цагт өрөөндөө орохоор зохицуулалт хийсэн байсан. Тэр үеэр л тамирчид амарч байх үеийн зургыг цэахим орчинд цацсан байна лээ.
Яамны зүгээс 26 холбоонд санхүүжилт өгдөг. Жүдо бөхийн холбоонд энэ жил 700 сая төгрөгийн санхүүжилт өгсөн.
-Английн фүлхэм баг Монгол Улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн гэх мэдээлэл байна. Та мэдсэн үү?
-Манай Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн байгаа. Үлдэгдэл төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй гээд шүүхэд өгсөн байсан.
Манай зүгээс төсвийн тодотголоор үлдэгдэл санхүүжилтийнх нь чиг үүргийнх нь дагуу гадаад харилцааны яам руу шилжүүлчихсэн байгаа.
-Physical Asia тэмцээнд оролцсон манай улсын тамирчдын хувцсыг манай Засгийн газрын төсвөөс хөрөнгө оруулсан гэх мэдээлэл явж байна. Үүн дээр та тайлбар өгөөч.
-Тухайн тамирчдад мөнгө зарцуулсан асуудал байхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна