УИХ-ын гишүүн Б.Бейсентэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эмч эмнэлгийн ажилчид ажил хаях шийдвэр гаргалаа. Тэдний цалинг нэмэх боломж хэр байгаа вэ?
-Өчигдөр эмч эмнэлгийн ажилчид ажил хаях шийдвэр гаргасан байна лээ. Яаралтай тусламж, хүлээн авах салбарынхан ажил хаяхгүй гэсэн. Төлөвлөгөөт хагалгаа гэх мэт бусад нь л ажил хаяна гэж ойлголоо. Энэ бол уян хатан хандаж байна гэсэн үг.
Хүний цус, баас угааж байгаа сувилагч нар 1.2 сая хүрэхгүй л цалин авч байна. Шаардлагагүй зардлаа хасаж эмч нарын цалинг нэмэх боломж байгаа шүү дээ.
Эмнэлгийн ажилчид ажиллах нөхцөл нь байхгүй. Эм эмнэлгийн хэрэгсэл нь байхгүй олон асуудал үүсэж байна шүү дээ. Нөгөө талаараа эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүй бол болохгүй. Эмч багш нарын тавьж байгаа шаардлагыг зөв гэж бодож байгаа.
-Өвөлжилтийн бэлтгэл байдал хэр байна вэ?
-Баруун аймгуудад гантай зуншилга муу болсонтой холбоотой өвөлжилтийн бэлтгэл ажил хүндэрч байгаа. Өвс тэжээлийн асуудал хэцүү байна. Баян-Өлгий, Увс аймгуудад эрт цас орсон нөхцөл байдал хүнд байгаа. Амьтад ихээр хорогдох нөхцөл байдал үүсээд байна.
-Цөлжилттэй тэмцэх СОР17 хурлын бэлтгэж ажил хэрхэн явагдаж байна вэ?
- Цөлжилттэй тэмцэх СОР17 дээр тавьсан төсвөө аль болох хасахгүй байх тал дээр байгаа. Нөгөө талаас Байгаль орчны сайд СОР17 хурлын ажлын албанынхан ажиллаж байна. Энэхүү хурлыг хийхэд 500 гаруй сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.
Монгол Улсын бэлчээрийн 76 хувь нь цөлжилттэй байгаа. Усны асуудал мөн байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлээр л хийхгүй бол болохгүй байна. Энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна