Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийнх гээд гарчихсан байдаг. Яагаад цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ гээд байгаа юм. Магадгүй нөгөө албан тушаалаа өгчихсөн Д.Амарбаясгалангаа буцаах тэр тогтоолыг хүчингүй болгох зүйл ярих гээд байгаа юм уу. Ямар зорилгоор энэ шийдвэрийг ярих гээд байгааг нь асууна.
Бид энэ асуудалд хууль зүйн үүднээс л хандах ёстой. Тэрнээс биш сэтгэл хөөрлөөр хэн нэгнийг буруутгах гэсэн байдлаар хандаж болохгүй.
100 гаран гишүүн ирцдээ орж их хурлын танхим байж шийдвэр гаргачихаад тэр хүмүүс ч гэсэн бүгд хариуцлага хүлээх ёстой шүү дээ. Жишээ нь би ч бас тэр хуралд суусан. Тиймээс хуралд оролцсон бүх хүн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Цаашид ийм асуудал гаргахгүйн талаар ярих ёстой болохоос биш асуудлаас тойрч зугтаад, улс төржүүлээд байх ямар нэг шаардлага байхгүй.
-УИХ-ын гишүүний тэтгэмжийн асуудал яригдаж байгаа шүү дээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
Гишүүний тэтгэмжийн асуудал бол утгагүй асуудал л даа. Сонгуулиар чинь гэрээ зассан, биеэ зассан, одоо төрөө засъя гээд яриад байдаг биз дээ. Тэгээд төрөө засах гэж ирэнгүүтээ за би буцаад гэрээ жоохон засаадахъя гэж болохгүй биз дээ. Тэтгэмж бол хасагдаад явах нь зүйтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна