Ж.Баярмаа: Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш гүтгэлгийн коридорт чирүүлж байгаа

Х.Есү
2 цаг 35 минутын өмнө

Байнгын хороодоор Үндсэн хуулийн цэцийн гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас тодрууллаа.

Тэрбээр, "Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулах эсэх асуудлыг аль ч байнгын хороо ярихгүй. Тэр асуудлыг бүлэг шийлэж дараагийн хүнээ санал болгодог. Бүлгийн хүсэлт шууд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирнэ. Бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг л хэлэлцэнэ.

Үндсэн хууль зөрчсөн хуралд суулгах гэж шөнөжингөө дарамт ирсэн. Нэгдүгээрт шөнөжингөө алх балбаад нэр цохоод янз бүрийн тодорхойлолт хэлж уншаад байсан. Энэ бол иргэдийг зохион байгуулалттайгаар турхирах асуудал руу оруулсан. Түүнээс болж шөнөжин утсанд элдэв үгээр хэлсэн мессеж ирсэн. Энэ бол УИХ-ын гишүүний шийдвэр гаргах эрхэд нөлөөлж байгаа байхгүй юу.

Цэцээс УИХ-ын дэд даргын үйл ажиллагааг үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шүү дээ. Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш гүтгэлгийн коридорт чирүүлж байгаа ч хэнд ч гомдол гаргаагүй.

-Гишүүдийн 12 сарын тэтгэмжийг цуцлах асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би иргэдийн саналыг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд шударга ёс тогтоох гэж тангараг өргөж гишүүн болсон. Тэгэхээр өөрсөддөө байгаа хуулинд орчихсон ямар нэгэн давуу эрхийг хасахын төлөө явах ёстой. Өөрөөр хэлбэл иргэдийн гаргасан саналыг УИХ-ын гишүүд дэмжих ёстой.

Давуу эрх олгосон хуулийн заалт болгоныг бид эсэргүүцэх ёстой” гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна