Английн хөлбөмбөгийн Фүлхэм клуб манай улсын Засгийн газрыг арбитрын шүүхэд өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Дээрх асуудлаар ССАЖЗ-ын сайдаар ажиллаж байсан Ч.Номингоос тодруулаа.
Тэрбээр "Аливаа бодлого хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой зорилт тавьж хэрэгждэг. Тэгэхээр энэ асуудлуудыг ярьж санхүүжилт зарцуулсныг хэлэхдээ үр дүнг нь ярих ёстой. “Go Mongolia” төсөл бол Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын хамгийн томоохон амжилттай хэрэгжүүлсэн төсөл. Үүгээр дамжуулаад бид хамгийн дээд хэмжээ буюу 808 мянган жуулчин 2024 онд хүлээж авсан. Цаашлаад өсөх боломжтой байна. Хэрвээ бид жуулчин татна гэж байгаа бол олон улсад өөрийн улсаа эерэгээр таниулах маркетинг хийх хэрэгтэй. Энэ зүйлд санхүү, хөрөнгө оруулалт зарцуулагдана. Бид дэлхийн хамгийн том дөрвөн компанийн нэгтэй хамтарч 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө гаргуулсан.
Нэгээхэн хэсэг нь Фүлхэм баг байсан. Яагаад заавал энэ багтай хамтарсан гэхээр дэлхийн хамгийн их үзэгчтэй спорт бол хөлбөмбөг. Өнөөдөр дөрвөн тэрбум хүн энэ спортыг үзэж, сонирхдог. Тэгэхээр нэр хүндтэй багтай хамтарч нэр хүндийг нь ашиглаж, улсаа сурталчлах ажил хийсэн. Хүмүүс хөлбөмбөгийн багийг спорсордчихсон юм шиг ташаа мэдээлэл тараагаад байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.211
Хэ хэ. Наад багаараа аавынхаа компанийг сурталчилуулаад үз. Улсын мөнгийг энэ зальтай хүүхнээр төлүүл.
Хариулах