УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, “Төсвийн байнгын хороон дарга Х.Ганхуяг есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулсан. Ямар асуудал үүссэн бэ гэхээр хуулинд тусгагдаагүй% шинэ төсөл арга хэмжээнүүдийг ямар нэгэн аудитийн дүгнэлтгүй, ямар нэгэн мэргэжлийн байгууллагаар хянагдаагүй төсөл арга хэмжээний жагсаалт орж ирж байгаа юм.
Жишээ нь сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж Хангайн бүс гээл л хоёр тэрбум төгрөг тавьчихсан байгаа юм. Хангайн бүс гэдэг яг хаана юм гэдэг нь тодорхойгүй. Үндсэндээ ажлын хэсэг дээр гарсан саналын томьёоллуудыг нэхэж авах хэрэгтэй байна. Гишүүн бүр л тойрогтоо шийдүүлэх асуудалтай байгаа шүү дээ. Гэтэл ажлын хэсэгт орсон гэдгээрээ давуу эрх эдлээд маш олон төслүүдийг оруулж ирсэн байна.
Энэ төсөл арга хэмжээнүүд аудитын байгууллагаар баталгаажсан байх ёстой. Гэтэл аудитын байгууллагаар баталгаажсан дүнгээсээ өөр дүнтэйгээр орж ирсэн тохиолдлууд байна. Энэ цаг үеийг ашиглаад аудитын газрын тодорхой дүгнэлтийг үл ойшоогоод өөрсдөө дур мэдэн ийм тоонууд оруулж ирж байгаа нь үнэхээр хууль бус юм аа” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна