УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр, “Улсын төсөв мөнгөгүй байна. Багш эмч нарын цалинг нэмэх боломж тун хомс байна гэж олон нийтийг төөрөгдүүлж байсан боловч маш их хэмжээний хөрөнгө оруулалтуудыг кнопны наймаа болгож хийсэн байна. Энэ нь 1.1 их наяд төгрөгийн хэмжээнд ирж байна.
630 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төсөл байна. Ирэх 2026 онд санхүүжих дүн нь 179 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл арга хэмжээнүүдийг АН-ын гишүүдийн тойрог дээр тавьж өгч байгаа юм байна. Энэ нь өөрөө эргээд Засгийн газрыг авч үлдэх кнопны наймаа явсан байна гэдгийг харуулж байна.
Татвар төлөгчдийн мөнгөөр Засгийн газар өөр өөрийгөө авч үлдэх наймааг хийсэн байна. Энэ бол том төсвийн хулгай хуулийн хулгай, улс төрийн авлига. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй. Тиймээс энэ төсвөө Засгийн газар буцааж ав.
Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг хүртэл эдгээр асуудлыг мэдэхгүй мэдэн будилж байна. Тиймээс би ажлаа өг гэж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна