Д.Жаргалсайхан: 2026 оны төсөв багшийн цалин, бүтээн байгуулалтын ажил болж байгаагаараа онцлогтой байна

Х.Есү
1 цаг 29 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханаас төсвийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "2026 оны төсөв харьцангуй ажил болж орон нутагт багшийн цалин, бүтээн байгуулалтын ажил болж очиж байгаагаараа онцлогтой байна. Энэ бол оновчтой төсөв. 

Өнгөрсөн Засгийн газрын хувьд аймгуудыг бүсчилж, асуудлыг хэлэлцсэн. 3-4 аймаг бүсээрээ сууж байгаад яг ямар асуудлаа шийдэх юм гэдэг зүйлээ яриад шийд гээд төсвийг тэрхүү бүсүүдэд өгч байгаа юм.

Үндсэндээ Засгийн газраас орж ирж байгаа 32.9 их наяд төсөв дотор л багтаж байгаа. Түүнээс илүү гарч байгаа зүйл байхгүй” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна