УИХ-ын гишүүн Ө.Шижирээс 2026 оны төсвийн талаар тодрууллаа.
Тэрбээр, “Монгол улс бол мөнгөтэй улс. Мөнгөгүй улс биш. Би үүнийг олон удаа давтаж хэлж байгаа. Гагцхүү төлөвлөлт аргачлал, эрэмбэ нь буруу байна.
2025 оны улсын төсвөөс 2026 оны төсөв рүү шилжиж орж ирж байгаа 139 төсөл 805 тэрбум төгрөг нэмэгдэж байгаа юм. Мөн сүүлийн гурван жилээр гэж ярих юм бол анхны төсөвт өртгөөсөө 2 их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа юм.
100 хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн сургууль гэх мэт барилгуудыг 3-4 жилийн хугацаанд үргэлжлүүлж бариад төсөвт өртгийг нь нэмэгдүүлж мөнгө угаадаг улсын төсвийг үрэн таран хийдэг ийм сонгодог жишээ сүүлийн 10 жилд бий болчихсон юм байна.
Чухлын дараалал алдагдаж, эмнэлэг, сургуулийн төсвийг хасаж, сум дотор зам тавих гэж байна.
Төрийн шийдвэр ойлгомжтой бөгөөд тогтвортой байх ёстой. Мөн ялгавартай байдлыг хэзээ ч бий болгож болохгүй. Төсөв хэлэлцэх ёстой 75 хоногоос 45 хоногт нь МАН хоорондоо зодолдсоноос болж үүссэн асуудал. Тэр үед төсөв хэлэлцэх завгүй л байсан хүмүүс шүү дээ. Одоо гэнэт ухаан ороод л.
Төсвөө хугацаандаа баталж л таарах байх” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна