Н.Учрал: Баялаг бүтээгчдийг дэмжих "​Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийг танилцууллаа

С.Гандэлгэр
2 цаг 26 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд Н.Учрал "Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль зэрэг 120 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа. Дээрх хуулиудыг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа 376 хуулийг хиймэл оюун ухаанаар их өгөгдөл дээр боловсруулалт хийгээд Эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа зүйл заалтуудад үнэлгээ өгсөн. 

Нийт 228 зүйл зөрчигдөж болзошгүй байна гэж дүгнэсэн. Шууд зөрчилдөх заалт бүхий 110 хууль байна гэсэн дүн гарсан. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг хориглоно. Хувийн хэвшилд халтай, бизнесд халтай эрх зүйн байдлыг нь дордуулсан шийдвэр гаргахыг хуулиар хориглоно. Мөн хуулиас давсан дүрэм журам батлахыг хориглоно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна