ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах, төрийн нууцын жагсаалтын тухай хууль батлах асуудлыг хэлэлцлээ. Ил тод байдал бол Засгийн газрын барьж байгаа бодлого.
Тиймээс нууц байсан гэрээг ил болгох биш, харин хуульд өөрчлөлт хийж, асуудлыг нууцлах боломжийг үгүй болгох нь чухал. Хууль бус үйлдлээ Төрийн албаны нууц гэдгээр халхавчилж нуудаг явдал гарч байсан. Яг одоогийн байдлаар 574 тогтоолоор төсөл, гэрээг нууцалсан байна.
Төрийн 52 байгууллагын 882 асуудал нууцад байна. Хууль эрхзүйн орчин бүрдсэнээр эдгээр нууцууд ил болно” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.214
Zuv
Хариулах