Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар сонгогдлоо

С.Гандэлгэр
1 цаг 32 минутын өмнө

"УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг өнөөдрийн /2025.11.12/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг УИХ-ын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар буюу 66.7 хувийн саналаар Х.Булгантуяаг чөлөөлсөн юм.

Тэгвэл түүний оронд МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 78 нь дэмжиж 78 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар томиллоо. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна