УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын өнөөдөр /2025.11.12/ хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан хариу тайлбар хийсэн. Энэ үеэр Б.Энхбаярыг шүүхээс албадан ирүүлэх шийдвэр гаргасан ч ирэхгүй байгаа талаар мэдээлсэн юм.
Энэ талаар тэрбээр "Өнгөрсөн есдүгээр сарын дундуур Б.Энхбаярыг хүний нэр төр, алдад хүндэд халдсан асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Одоогоор энэ хүн шүүхийн нэхэмжлэлээ гардаж аваагүй, гэхдээ энэ хүн маань шүүхэд дуудагдсан гэдэг мэдэгдэх хуудсаа авсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан өдөр ирээгүй. Шүүхээс бидэнд өгсөн мэдээллээр өчигдрийн байдлаар албадан ирүүлэх шийдвэр гарсан. Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд шүүх байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж, нэхэмжлэхийг гардаж аван шүүх ажиллагаанд оролцоосой гэж хүсч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна